Энэхүү тест нь өөрийгөө хамгийн сайн чаддаг зүйлийнхээ дагуу зохион байгуулж, цагаа болон багаа хэрхэн эрс өөрчилж сурахад тань тусална.

 

Тест таны төрөлхийн авьяас болон танд хамгийн тохирох төрлийн ажлыг хэлж өгнө. Мөн түүнчлэн багаа хэрхэн бүрдүүлэх, харилцаа холбоон дээр юуг анхаарах, өөрийн баялагаа хэрхэн өсгөх зэрэгт таныг замчлах болно. Энэ бол таны өөрчлөлт, дэвшлийн аялалын эхлэл байг. Өөрийн дотор байгаа супер хүчээ хэрхэн өсгөх болон зөвхөн танд байгалиас заяасан суралцах, манлайлах, амьдрах болон хайрлах арга ухаанаа мэдээд ав.

Mentor
(11 reviews)
Monica Batsukh
Monica Batsukh
Ulaanbaatar, Mo...

Introduction

FREE
Microdegree Outcomes

Эйнштэний хэлснээр бол та суут ухаантан.  Та болон таны эргэн тойрны бүх хүн бид бүгдээрээ суут ухаантан. Жишээ нь: Загасыг модонд авирах чадвараар нь үнэлэх юм бол тэд насан туршдаа өөрийгөө тэнэг гэдэгт итгэн амьдрах болно.  Бид бүгд ямар нэгэн зүйлд гайхалтай авъяастай төрсөн. Гэхдээ бид өсч явах хугацаандаа чадахгүй зүйлстэйгээ нүүр тулгардаг. Үүнээсээ болоод сэтгэлээр унаж гутардгаас гадна өөрийнхөө төрөлхийн авъяасаа хайхралгүй үлдээдэг. 

Гэхдээ чи бас та өөрийн чаддаг зүйл дээрээ төвлөрснөөр энгийнээс онцгой нэгэн болон хувирах боломжтой. Байгалиас бидэнд дөрвөн төрлийн энерги заяасныг мэдэх үү? 

Тэдгээр нь: 

- Dynamo буюу хаврын энерги, шинийг санаачлагчид

- Blaze буюу зуны энерги, шилдэг харилцаа холбоо тогтоогчид

- Tempo энерги буюу намрын энерги шилдэг үйлчилгээ үзүүлэгчид

- Steel энерги буюу өвлийн энерги, шилдэг тооцоологчид 

4 өөр төрлийн энерги нь 4 өөр элементтэй холбогддог. Хүн бүр байгалиас заяасан өөр өөр авъяастайгаас гадна, өөр өөр хүсэл тэмүүлэлтэй. Өөрийн гэсэн давуу болон сул талтай. Таны амжилтын томъёо нь өөр нэгний хувьд уналтын томъёо байх боломжтой. Танд өөрийн гэсэн арга барил бий. Суралцах, амьдрах, хайрлах, удирдахдаа ч мөн өөр өөр арга барилтай. Танд байгалиас заяасан төрөлхийн стратеги энергийн урсгал байдаг. Харилцаа холбоо тогтоох, ажлын хамт олонтойгоо зохицох, цахим ертөнцөд ажиллах болон өдөр тутмын амьдралаа зохион байгуулахад ашиглана. 

Хэрвээ таны ажил хэцүү хүнд санагдаад байвал та аль хэдийн буруу энергийн ажлаа хийгээд эхэлсэн байна гэсэн үг. 

 

 

 

 

  • Та өөрийн энергийн урсгалыг танин мэдсэнээр дотны найзууд, ажлын хамтрагчид, удирдагч, гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийнхээ хамгийн гайхалтай чадваруудыг мэдрүүлэхээс гадна тэднийг байгаагаар нь ойлгож, хайрлаж, талархлын сэтгэлээр хандаж ингэснээр тэдний хамгийн сайн хийж чаддаг зүйлийг ил гаргаж ирэх болно. 
Your Microdegree Mentor
Monica Batsukh
Monica Batsukh Mentor

Амьдралын дасгалжуулагч, Бизнесийн дасгалжуулагч, Энтрепренёр, Зохиолч, Ментор